uih-togtool
Нөхөн сонгууль товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрНөхөн сонгууль товлон зарлах тухай
2006-06-16, Улаанбаатар59
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 46 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийг 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 46 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийн санал хураалтыг 2006 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр явуулахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ