Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

uih-togtool

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

2006-06-16, Улаанбаатар60

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 46 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 12305770 төгрөгөөр тогтоож, уг зардлыг Засгийн газрын хуваарилагдаагүй хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ