uih-togtool
Тамгын газрын дүрэм батлах тухай
Хүчин төгөлдөрТамгын газрын дүрэм батлах тухай
2006-06-22, Улаанбаатар62
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дүрмийг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ