Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2006-06-29, Улаанбаатар66

“Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 29.8-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

”Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” 2006 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 47 дугаар тогтоолд дараахь агуулгатай заалт нэмсүгэй:

1/

”2. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд нэг, хоёрдугаар ангийн сурагчдад өдөрт 300 төгрөгөөр тооцож өдрийн цайгаар үйлчлэх ажлыг 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.”

2.

”Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 47 дугаар тогтоолын 2 дахь заалтын дугаарыг “3” болгон өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ