Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай

uih-togtool

Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай

2006-07-06, Улаанбаатар68

Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төсвийн хүрээний мэдэгдлийн 2007 оны үзүүлэлтүүдийн хязгаарыг нэгдүгээр хавсралтад дурдсан үзүүлэлт, хувь хэмжээгээр зөвшөөрсүгэй.

2.

Засгийн газрын эдийн засгийн үйл ажиллагааны дунд хугацааны зорилтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2007 оны төсвийн төслийг энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар зөвшөөрсөн үндсэн үзүүлэлтүүдийн хязгаарыг баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.

4.

Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо / Ч.Улаан/, Эдийн засгийн байнгын хороо /Л.Гантөмөр/ -нд даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ