Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Зөвшөөрөл олгох тухай

uih-togtool

Зөвшөөрөл олгох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зөвшөөрөл олгох тухай

2006-07-06, Улаанбаатар69

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц барих, тэдний орон сууцны нөхцөлийг сайжруулах, барилгын салбарт ажлын байр нэмэгдүүлэхэд зориулж Засгийн газрын дунд хугацааны 60 хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргаж, нийтэд санал болгон худалдахыг Засгийн газар /М.Энхболд/-т зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо/Ч.Улаан/ болон Эдийн засгийн байнгын хороо/ Л.Гантөмөр/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ