Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2006 › Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

2006-07-20, Улаанбаатар77

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд “12¹. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар” гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ