Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай

uih-togtool

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай

2007-01-04, Улаанбаатар1

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ламжавын Гүндалайг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаас огцруулсугай.

2.

Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ