Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай

uih-togtool

Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай

2007-01-04, Улаанбаатар2

Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19¹.6 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь /Дээрх үндэслэх хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

1.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 19¹.5-д заасан эхэд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 20000 төгрөгөөр тогтоосугай.

Дээрх заалтад 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

2.

Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ