Нүүр ›
uih-togtool ›
2007 ›
Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
uih-togtool
Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрАвлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2007-11-01, Улаанбаатар72
Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН