Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2007-11-01, Улаанбаатар74

Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 67500 /жаран долоон мянга таван зуун/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2.

Энэ тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай“ Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН