uih-togtool
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай
Хүчин төгөлдөрНийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай
2007-11-01, Улаанбаатар75
Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 34500 төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.
Энэ тогтоолыг 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зарцуулахаар 2007 оны төсвийн тодотголд тусгагдсан хөрөнгийг нийгмийн халамжийн санд төвлөрүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай. 4 Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолын “Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 26500 төгрөг,” гэснийг 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН