uih-togtool
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2007-11-15, Улаанбаатар78
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д дараахь агуулга бүхий заалт нэмсүгэй:
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
20. Улсын мал эмнэлэг, үржлийн газар
Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН