uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
2007-11-15, Улаанбаатар79
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2007 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр тогтоох тухай хуулийн болон “Нэмэгдэл тэтгэврийн хэмжээг тогтоох тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул дээр дурдсан төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН