Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

uih-togtool

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

2007-11-29, Улаанбаатар86

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк (А.Батсүх)-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН