uih-togtool
Монгол Улсын 2008 оны төсвийн тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2008 оны төсвийн тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2007-11-30, Улаанбаатар89
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Санхүүжилтээ дараа авах нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг урьдчилан гүйцэтгэх гүйцэтгэгчийг шууд сонгон шалгаруулж гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох замаар 2008 онд хэрэгжүүлэх барилга байгууламж, авто болон төмөр зам, эрчим хүчний хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар/С.Баяр/-т зөвшөөрсүгэй.
Батлан хамгаалах, хил хамгаалах, цагдаагийн байгууллагын болон эмнэлгийн шуурхай тусламжийн үйлчилгээний автомашины парк шинэчлэлд төсөвлөсөн хөрөнгөөр тээврийн хэрэгсэл худалдан авах ажлыг нэгдсэн журмаар, хөнгөлттэй зээл, лизингийн оновчтой хэлбэрийг сонгон зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц, төсөвт өртөг, ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдлыг харгалзан төсвийн ерөнхийлөн захирагчдын саналыг үндэслэн батлагдсан хөрөнгийн дүнд багтаан тэдгээрийн санхүүжилтэд зохицуулалт хийх саналаа Улсын Их Хуралд оруулж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баярт/ даалгасугай.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Л.Пүрэвдорж/, Эдийн засгийн байнгын хороо /Д.Ганхуяг/ -нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН