Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай

2007-12-05, Улаанбаатар90

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдаар Миеэгомбын Энхболдыг;

2/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Цэрэндашийн Цолмонг;

3/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Жамъяндоржийн Батхуягийг;

4/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Нордовын Болормааг;

5/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар Санжаасүрэнгийн Оюуныг;

6/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Дамдингийн Дэмбэрэлийг;

7/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Чүлтэмийн Улааныг;

8/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар Халзхүүгийн Наранхүүг;

9/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг;

10/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Цэрэндоржийн Ганхуягийг;

11/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Бямбаагийн Батсэрээдэнийг;

12/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Нямаагийн Энхболдыг.

2.

Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ИДЭВХТЭН