uih-togtool
Засгийн газрын зарим гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын зарим гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
2007-12-05, Улаанбаатар91
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Мэндсайханы Энхсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдын; Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын; Өлзийсайханы Энхтүвшинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын; Нямаагийн Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын; Дамдингийн Дэмбэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын; Надмидын Баяртсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын; Цэрэнгийн Даваадоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдын; Доржийн Одбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын; Дэндэвийн Тэрбишдагвыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын; Данзандаржаагийн Туяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын; Сундуйн Батболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ИДЭВХТЭН