uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай
2007-12-13, Улаанбаатар92
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Ганхуягийн Шийлэгдамбыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар Раднаабазарын Рашийг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдаар Чимидийн Хүрэлбаатарыг.
Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН