uih-togtool
Засгийн газрын зарим гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын зарим гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
2007-12-13, Улаанбаатар93
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Ичинхорлоогийн Эрдэнэбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын; Цэгмидийн Цэнгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын; Бадарчийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН