uih-togtool
Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай
Хүчин төгөлдөрИмпортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай
2007-12-20, Улаанбаатар96
Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл импортолсон хүнсний буудай болон энэ хугацаанд импортолсон 40.0 мянган тонн буудайн гурилын гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг /“0”/ хувьтай тэнцүү байхаар тогтоосугай.
Энэ заалтад 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
Энэ тогтоолын 1 дүгээр хэсэгт заасан хугацаа дууссан, эсхүл мөн хэсэгт заасан хэмжээнд хүрснээс хойш энэ тогтоол үйлчлэхгүй.
Хилийн боомтуудаар импортлох буудайн гурилын хэмжээг тогтоож, хяналт тавьж ажиллахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН