Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэх тухай

uih-togtool

Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэх тухай

Хүчин төгөлдөр

Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэх тухай

2007-12-27, Улаанбаатар100

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын хангамжийг сайжруулах, үнийг тогтворжуулах зорилгоор 15.0 мянган тонн гурил, 100.0 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдүүлэхийг Засгийн газарт зөвшөөрсүгэй.

2.

Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн саналыг боловсруулан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН