uih-togtool
“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөр шинэчлэн батлах тухай
Хүчин төгөлдөр“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөр шинэчлэн батлах тухай
2007-01-31, Улаанбаатар10
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орон, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, түүнчлэн санхүүжилтийн дотоод эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ