Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

2007-02-06, Улаанбаатар16

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Дамдингийн Дэмбэрэлийг;

2/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Данзандаржаагийн Туяаг.

2.

Энэ тогтоолыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ