uih-togtool
Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрНөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2007-02-06, Улаанбаатар20
Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 51750 төгрөг байхаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ