uih-togtool
Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрМөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай
2007-02-06, Улаанбаатар21
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19¹.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: /Дээрх үндэслэх хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд 100.000, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 50.000 төгрөгийг жилд нэг удаа давхардуулахгүйгээр олгож байхаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ