Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2007-02-06, Улаанбаатар25

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоож, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ