Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

2007-02-06, Улаанбаатар26

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг нөхөх зорилгоор 2007 оны төсвийн жилд 90 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж нийтэд санал болгож арилжихыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ