Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай

2007-04-20, Улаанбаатар30

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар Цэрэнгийн Даваадоржийг томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ