uih-togtool
Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрПрокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2007-05-04, Улаанбаатар35
Прокурорын байгууллагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Прокурорын албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл олгох журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ