Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2007-05-11, Улаанбаатар38

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Рагчаагийн Бадамдамдинг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн Ринчиннямын Амаржаргалыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны, Халтмаагийн Баттулгыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ