uih-togtool
Санал хураах комисс байгуулах тухай
Хүчин төгөлдөрСанал хураах комисс байгуулах тухай
2007-06-06, Улаанбаатар39
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг илтгэх үүрэг бүхий комиссыг Улсын Их Хурлын гишүүн Т.Бадамжунай, Ж.Батхуяг, Ж.Гүррагчаа, Ц.Жаргал, Ч.Раднаа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтын дүнг Улсын Их Хуралд илтгэхийг Санал хураах комисст даалгасугай.
МОНГ ОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН