uih-togtool
даргыг сонгох тухай
Хүчин төгөлдөрдаргыг сонгох тухай
2007-06-19, Улаанбаатар42
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.5 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцанг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгосугай.
Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ч.АВДАЙ