uih-togtool
Орон даяар гашуудал зарлах тухай
Хүчин төгөлдөрОрон даяар гашуудал зарлах тухай
2007-06-21, Улаанбаатар44
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ой, хээрийн түймэр унтраах томилгоотой албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт нисдэг тэрэгний осолд өртөн харамсалтайгаар амь үрэгдсэнд эмгэнэн 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 07.00 цагаас 13.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарласугай.
Гашуудлын үеийн дэг, гашуудал үйлдэх ёслолын түр журам тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/ -т даалгасугай.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН