uih-togtool
Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого батлах тухай
2007-06-21, Улаанбаатар45
Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.
“Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого”-ыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:
донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан 2007 онд багтаан баталж, хэрэгжүүлэх;
“Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого”-д тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН