Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Ц.Нямдоржийн хамгаалалт, хангамжийн тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Ц.Нямдоржийн хамгаалалт, хангамжийн тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Ц.Нямдоржийн хамгаалалт, хангамжийн тухай

2007-07-26, Улаанбаатар50

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Цэндийн Нямдоржийг Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.

2.

Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд Ц.Нямдоржид Засгийн газраас тогтоосон журмын дагуу суудлын автомашин болон холбоогоор үйлчлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН