uih-togtool
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2007-07-27, Улаанбаатар51
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “16¹. Жижиг, дунд үйлдвэрийн хэрэг эрхлэх газар” гэж нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН