uih-togtool
Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрТөсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай
2007-07-27, Улаанбаатар54
Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2008 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2009-2010 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийн хязгаарыг 1 дүгээр хавсралтаар, Засгийн газрын 2008-2010 оны дунд хугацааны зорилтуудыг 2 дугаар хавсралтаар тус тус зөвшөөрсүгэй.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн төслийг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үндсэн үзүүлэлтүүдийн хязгаарыг баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.
Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Төсвийн байнгын хороо /Ч.Улаан/, Эдийн засгийн байнгын хороо /Д.Ганхуяг/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН