Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

uih-togtool

Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

2007-08-03, Улаанбаатар57

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7-г үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Э.Бат-Үүл, Ц.Жаргал, Ц.Мөнх-Оргил, С.Оюун, С.Отгонбаяр нараас 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул эдгээр төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН