Нүүр ›
uih-togtool ›
2007 ›
“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл буцаах тухай
uih-togtool
“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөр“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл буцаах тухай
2007-08-03, Улаанбаатар61
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН