Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2007 › Санал хураах комисс байгуулах тухай

uih-togtool

Санал хураах комисс байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Санал хураах комисс байгуулах тухай

2007-09-27, Улаанбаатар63

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг илтгэх үүрэг бүхий комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батхуяг, Ж.Гүррагчаа, Ц.Дамиран, Р.Нямсүрэн, Б.Цэрэнбалжир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.

Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтын дүнг нэгдсэн хуралдаанд илтгэхийг Санал хураах комисст даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН