Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

2008-10-09, Улаанбаатар24

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8 дахь хэсэг, 19.3.7 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Импортоор оруулах автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг нарийвчилсан тооцоо, судалгааны үндсэн дээр шийдвэрлэх, авто замын ачаалал, агаарын бохирдлыг бууруулах өөр бусад арга замыг судлах нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Засгийн газраас 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ