uih-togtool
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн хоригийн тухай
2008-01-11, Улаанбаатар1
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурал 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.2-ыг хүчингүй болгосон хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН