uih-togtool
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
2008-11-21, Улаанбаатар36
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаас баталсан Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/, Монголбанк /А.Батсүх/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/ болон холбогдох бусад байгууллагын удирдлагад даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ