uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2008-11-25, Улаанбаатар37
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2007 оны12 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар тогтоолын 1 дэх заалтын 7 дугаар сарын 1-ний өдөр гэснийг 11 дүгээр сарын 01-ний өдөр гэж өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ