uih-togtool
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай
Хүчин төгөлдөрНийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай
2008-01-15, Улаанбаатар2
Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 41400 төгрөгөөр өөрчлөн тогтоосугай.
Энэ тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаар тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН