Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай

uih-togtool

Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай

2008-01-18, Улаанбаатар4

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Л.Гансүх, Ж.Гүррагчаа нараас 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН