uih-togtool
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2008-12-19, Улаанбаатар45
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.5.8-ын 3 дахь заалтын “Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс” гэснийг “стандартчиллын төв байгууллагаас” гэж, 3.2.5.15-ын “Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв” гэснийг “стандартчиллын төв байгууллага” гэж, хоёрдугаар хавсралтаар баталсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 7.1.11, 7.1.14, 7.1.19 дэх заалтын “СХЗҮТ” гэснийг “стандартчиллын төв байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ