Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2008-01-29, Улаанбаатар7

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 247491 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 161910 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН