Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай

uih-togtool

Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай

2008-01-29, Улаанбаатар10

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24.1, 34.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 24000 /хорин дөрвөн мянган/ төгрөг байхаар өөрчлөн тогтоосугай.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН